Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • barilga@da.gov.mn
  • 77085888

Да-Ба 08:30-17:30

2024-12-20 15:19:16

Д.БАТБАЯР

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбар, авто замын салбар, эрчим хүчний салбарын нийт инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөр зүтгэл нь улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг бахархан тэмдэглэхэд таатай байна.

архан хот байгуулалт, барилга захиалагчийн газар" ОНӨААТҮГазар нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэн барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж байна.

Бид үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор Дархан-Уул аймагт улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга угсралт, авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлт, өргөтгөлийн ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

Та бүхний аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Та бүхний ажилд амжилт хүсэн ерөөе!