Да-Ба 08:30-17:30
Байгууллагын үүссэн тухай: Тус газар нь анх аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан ба 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 тоот тогтоолоор татан буудсан ч захиалагчийн хяналт хийх мэргэжлийн байгууллага зайлшгүй шаардлагатай болсон тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 69 тоот тогтоолоор “Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГазар нэртэйгээр дахин үүсгэн байгуулагдсан.
Байгууллагын дүрэмд аймгийн ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн 85 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар тогтоолоор тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.
Байгууллагын албан ёсны бүтэн нэр: “Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
Байгууллагын алсын хараа: ЧАНАР, СТАНДАРТЫГ ЭРХЭМЛЭН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН БОЛНО.
Байгууллагын эрхэм зорилго:Төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг ханган, хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх.
Байгууллагын чиг үүрэг: Дархан-уул аймаг болон сумдад хэрэгжүүлж буй улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, гадаадын болон зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй барилга угсралт, авто зам, инженерийн шугам сүлжээний төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бөх чанарыг тооцоолох, норм дүрмийн шаардлагыг хангах
Барилгыг зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих
Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох
Барилга угсралтын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал бүтээц, эдлэхүүний чанар, хийцэд зураг, төсөв, барилгын норм, дүрэм стандарт, техникийн нөхцлийн дагуу хяналт тавих
Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах
Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах
Байгууллагын удирдлагыг мэргэжлийн түвшинд барилга угсралтын явц болон төлөвлөгөө тайлангаар хангах
Барьж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх
2012 онд анх 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
2016 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын А/301 тоот захирамжаар байгууллагын ажилчдын бүтэц орон тоог батлуулсан байна. Бүтэц орон тооны хувьд 15 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан. Үүнд: Дарга, Аймгийн Ерөнхий архитектор, Ерөнхий инженер, Нягтлан бодогч, Барилгын инженер, Барилгын зураг төслийн инженер, Авто замын инженер, Геодезийн инженер, Барилгын материалын инженер, Гадна дулаан болон агаар сэлгэлтийн инженер,Ус хангамж, ариутгах татуурга болон цэвэр бохир усны инженер, Гадна болон дотор цахилгаан монтаж, холбоо дохиоллын инженер, Хүний нөөц бичиг хэрэг,Үйлчлэгч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй.
Дархан-уул аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн 01-А/24 тоот захирамжаар газрын бүтэц орон тоог шинэчлэн батлуулсан. Үүнд: Дарга, Ерөнхий инженер, Нягтлан бодогч, Барилгын инженер /бүтээц/, Барилгын инженер /засал чимэглэл, засвар/, Барилгын төсөв, норм, нормативын мэргэжилтэн, Авто замын инженер, Геодезийн инженер, Гадна дулаан болон агаар сэлгэлтийн инженер, Ус хангамж, ариутгах татуурга болон цэвэр бохир усны инженер, Гадна болон дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын инженер, Архив, бичиг хэрэг-нярав, Үйлчлэгч, Жолооч гэсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц орон тоо батлагдсан.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01-А/103 дугаартай захирамжаар газрын бүтэц орон тоог 19 хүнтэйгээр шинэчлэн батлуулсан.