“Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-нь 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу инженер техникийн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд Улаанбаатар хотын “Асралт мед” нэгдсэн эмнэлэгт хамрууллаа. Урьдчилсан үзлэгээр дотор эрхтэн, тархины өнгөт эхо, ходоод, эрдэс болон бусад шинжилгээг өгч нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авлаа.